Рио-2016: Хятад улс чансаагаараа тэргүүлж байна

Хятад улсын тамирчин 25 настай Жан Мөнсюэ эмэгтэйчүүдийн 10 м-ийн хийн гар бууны дасгалын төрөлд түрүүлэн Риогийн Олимпоос улсдаа анхны алтан медалийг авчирлаа.

Жан финалд 8 тамирчинтай өрсөлдөн 199.4 оноогоор Олимпын алтан медаль хүртсэн бол Оросын Виталина Бацарашкина 197.1 оноогоор мөнгө, Грекийн Анна Коракаки 177.7 оноогоор хүрэл медаль хүртжээ.

Олон улсын буудлагын холбооны шинэчилсэн дүрмийн дагуу Риогийн Олимпоос алтан медаль хүртсэн бүх тамирчны үзүүлэлт Олимпын шинэ дээд амжилтаар бүртгэгдэх юм. Тиймээс Жаны 199.4 оноо нь эмэгтэйчүүдийн 10м-ийн хийн гар бууны төрөлд Олимпын шинэ дээд амжилт болж байна.

Жан Мөнсюэгээс гадна Хятад улсын 2 тамирчин одоогоор Риогийн Олимпоос алтан медаль хүртээд байгаа юм.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 52 кг-ийн жинд Лун Цинцюань 170 кг-ийг өргөн Олимпын аварга болж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон бол эмэгтэйчүүдийн 3 м-ийн синхрон трамплины төрлөөр У Минься болон Ши Тинмао нар алтан медаль хүртсэн билээ.

“Рио-2016”-гийн хоёр дахь өдрийн байдлаар, Хятад улс медалийнхаа тоогоор /3 алт, 2 мөнгө, 2 хүрэл/ тэргүүлж байгаа бол Австрали, АНУ... удаалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)