Рио 2016: Туялзуур сэлэмчин эр дуулиан дэгдээв

Олимпын наадмын туялзуур сэлмийн төрөлд хүч сорьж буй Францын Энцо Лефорт, Германы сэлэмчин Петер Жоффич нарын тоглолтын үеэр франц сэлэмчний халаасандаа хийсэн гар утас нь унаж, дуулиан дэгдээжээ. Франц эр энэ явдлаас болж багагүй шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тэрбээр олимпын тоглолтын үеэр бүх анхаарлаа төвлөрүүлж чадаагүйдээ албан ёсоор уучлалт гуйсан байна. 

Энэ жил 24 настай Лефорт улсынхаа олимпын гол найдварын тоонд орж байсан юм. Харамсалтай нь эхний шатанд Германы тамирчинд 15:13-аар ялагдаж, тэмцээнээ дуусгажээ. Тэрбээр хоёр жилийн өмнө багийн төрөлд ДАШТ-ээс алт, ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн чадварлаг тамирчин. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)