РИО 2016: Монголын баг тамирчид Олимпийн тосгонд тугаа өргөлөө

Бразилийн Рио-де-Жанейро хотноо зуны паралимпийн XV наадам эхлэхэд нэг хоног үлдлээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 170 орны 4000 гаруй тамирчид спортын 23 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Бээжингийн олимпийн аварга Д.Баатаржав тэргүүтэй Монголын найман тамирчин Рио-2016 паралимпийн наадамд өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр туг өргөх ёслолоо Олимпийн тосгонд хийсэн байна. 

Харин тус наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр "Маракана" цэнгэлдэхэд болно. 

Монголын багийн тэмцээн есдүгээр сарын 8-ны өдөр хөнгөнатлетик, жүдо бөхийн төрлөөр эхэлнэ.

Байт харваа: Паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр

Жүдо: А.Мөнхбат, Б.Ууганхүү

Буудлага: З.Ганбаатар

Хөнгөн атлетик: Г.Цогтгэрэл

Пауэрлифтинг: Э.Содномпилжээ нарын тамирчин оролцож байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)