“Рио 2016”-гийн гимнастикийн тоног төхөөрөмжийг Украинд өгнө

Олимпийн наадамд ашиглаж буй гимнастикийн тоног төхөөрөмжийг Украины гимнастикийн холбоонд өгөхөөр болжээ хэмээн ТАСС агентлаг мэдээлэв. Тулгууртай харайлтын домогт тамирчин  асан, Украины Үндэсний олимпийн хорооны тэргүүн Сергей Бубка Олон улсын гимнастикийн холбооны удирдлагуудтай хэлэлцсэний үндсэн дээр хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцсон байна. Дашрамд сонирхуулахад спортын гимнастикийн суга савлуурын төрөлд Укрианы Олег Верняев түрүүлсэн нь энэ олимпоос украинчуудын авсан анхны алтан медаль юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)