“РИА Новости”: Хэлэлцээ үр өгөөжтэй болсон

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Төрийн тэргүүн Х.Баттулгатай хийсэн хэлэлцээгээ үнэхээр үр өгөөжтэй болсон гэв. “Бид хоёр талын өргөн хүрээг хамарсан асуудлуудыг хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан сэдвүүдээр санал солилцлоо” гэж тэрбээр хэлжээ. “Олон багц хэлэлцээр байгуулснаас Найрсаг харилцааны тухай гэрээг онцолмоор байна. Энэ чухал баримт бичигт Орос, Монголын хамтын ажиллагааны чанар, шинэ түвшнийг тусгасан. 

Иж бүрэн стратегийн түншлэл нь янз бүрийн чиглэлээр харилцаагаа өргөжүүлэх хэтийн төлөвийг нээж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ. Үүний сацуу давхацсан гурван ой, их ялалт, стратегийн шинэ түншлэл Орос, Монголын хэлэлцээ найдвартай үндэс суурь болсныг “РИА Новости” агентлаг онцлов. Халхын голын байлдаанд Зөвлөлт, Монголын дайчин Квантуны армийг ялсны 80, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70, ЗХУ-ын дэмжлэгтэйгээр Монголд атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ онд тохиож буй юм.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)