Реппер Снүүп Дог хоолны ном гаргах нь

2008 онд Марта Стюартын шоунд оролцохдоо хоол хийх авьяастайгаа харуулсан реппер Снүүп Дог “Crook to cook” ном бичиж буй талаараа мэдээлжээ. Түүний хийх дуртай бяслагтай жигнэсэн гоймон, тахиан махан вафли, шарсан хавирга гээд 50 гаруй хоолны жор багтах эл номын онцлог нь зөвхөн жор байгаад зогсохгүй, хоолоор хүмүүсийг хэрхэн хөгжөөж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж болох тухай зөвлөгөө ч багтаажээ. “Crook to cook” буюу “Хоол хийх заль” номыг ирэх аравдугаар сарын 23-наас худалдаанд гаргах гэнэ.


Бэлтгэсэн: А.Хангал

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)