Р.Бурмаа: Гишүүнээсээ татгалзаж сайдын албанд ажиллах хүсэлтээ гаргасан

УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихыг хамгийн их эсэргүүцэж, намынхаа бодлого шийдвэрийн эсрэг хүчтэй байр суурь илэрхийлж байсан гишүүн бол Р.Бурмаа. Харин түүнийг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт сайдаар томилогдсонтой холбогдуулан янз бүрийн хандлага гарч буй. Энэ талаар түүний байр суурийг сонирхлоо.

 

-Сайд УИХ-ын гишүүн “давхар дээл”-тэй байхыг хамгийн их эсэргүүцэж байсан таныг байр сууринаасаа ухарлаа гэж харах хүн олон байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-“Давхар дээл”-ний асуудлаарх миний байр суурь хэвээрээ байгаа.  Хэрэв УИХ-д энэ хуулийн төсөл дахин орж ирвэл миний бие хамгийн түрүүнд дэмжин хэрэгжүүлэх болно. Хэдийгээр энэ хуулийн төсөл УИХ дээр унасан ч үзэл баримтлал нь дэмжигдэж байгаа. Хувь хүний хувьд энэ асуудлаар УИХ дахь намын Бүлэгтээ байрс сууриа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, гишүүнээсээ татгалзаж сайдын албанд ажиллах хүсэлтээ гаргасан. Миний дараа УИХ-ын гишүүнээр орох хүн Худалдаа хөжглийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ. Эмэгтэйчүүдийн бүлгийн зүгээс миний оронд эрэгтэй гишүүн орж ирэх учраас ганцаараа энэ шийдвэрийг гаргаж боломгүй байна гэсэн. УИХ-ын зарим гишүүний зүгээс Сонгуулийн хуулийн Ажлын хэсгийн ахлагчийн хувьд ажлаа хаяад явж боломгүй байна гэсэн. Нэгэнт өдийг хүртэл явсан учяраас Сонгуулийн нэгдсэн хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар өөр хүн томилохгүй учраас дутуу орхиж болохгүй гэсэн саналыг аль аль намын гишүүдийн зүгээс илэрхийлсэн. Ийм шалтгааны улмаас хүлээлттэй байна. Ерөнхийлөгчөөс энэ хуулийн төслийнг дахин өргөнбарих талаар яригдаж байгаа юм билээ. Тэр үед би хамгийн түрүүнд дэмжиж, хэрэгжүүлэхэд бэлэн байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)