Рашаан сувиллуудын онцлог, үнийн жагсаалт болон бусад мэдээлэлтэй танилцана уу

Амралт, зугаалгын улиралтай холбогдуулж иргэдийн сувилуулдаг газруудын үнэ, онцлог бусад мэдээллийг  бэлтгэлээ. Энэ удаа 80 жилийн ойгоо тэмдэглэж буй Хужирт рашаан сувиллын талаар хүргэж байна. 

Хужирт рашаан сувилалыг мэдрэлийн гаралтай саажилт, ясны үрэвсэл, ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтэн системийн сувилгаа хийдэг гэдгээр нь иргэд илүүтэй мэддэг аж. 

"ХУЖИРТЫН ХАР СУВД"- Эмчилгээний шавар:

Бор өнгөтэй, ус багатай, сулавтар хүхэрт-устөрөгчийн үнэртэй, ургамал ногооны ялзмаг хольцтой, 37,4% чийгшилтэй, сульфат кальци, карбонат кальци, карбонат магни, фосфат кальци 9,77%, цахиурлаг жижиг хэсгүүд 19,44% эзэлж, зуурмаг бүрдэл 1,4%, металл, металл бус дутуу, гүйцэд ислүүд 18,45% тус тус агуулдаг.

Арьсан дахь мэдрэлийн судлын төгсгөлд цочрол үүсгэж улмаар төв мэдрэлийн систем, тархины бор гадаргад нөлөөлснөөрөө хариу урвал бүх эрхтэн системд дамжин бие махбодийн үйл ажиллагаа идэвхжиж нөхөн сэргээх явцыг эрчимжүүлнэ. Үүний үр дүнд хүний биеийн бодисын солилцоо эрчимжиж цусан хангамж сайжирснаар эмгэг хууч эдгэрэх явцыг түргэсгэнэ. Хүний биед зайлшгүй шаардлагатай чухал элементүүдийг нөхөж өгөхөөс гадна үрэвслийн эсрэг, нөхөн төлжүүлэх, залуужуулах үйлчилгээтэй нь батлагдсан.

Брэнд эмчилгээ болох халуун рашаан, шавраас гадна 20 гаруй төрлийн өрнө, дорнын анагаах ухааны хосломол эмчилгээг санал болгодог. Үүнд: Усан эмчилгээ, Физик эмчилгээ, Гэрэл эмчилгээ, Электрофорез, Нуруу хүзүүний татлага, Хөдөлгөөн засал, Хор тайлах, Эмэгтэйчүүдийн эмчилгээ, Агаар эмчилгээ, Хүчилтөрөгчийн коктейль, Зүү төөнө, Сам соруул, Бариа иллэг, Рейки, Гал эмчилгээ
Судсаар оношлон эмчлэх, Стресс тодорхойлох
Ясны сийрэгжилт тодорхойлох сүүлийн үеийн аппаратуудтай.

1. Та манай сувилалд ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж авч ирнэ.

  • Илгээх бичиг (харьяа дүүрэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эсвэл сум, өрхийн эмнэлгийн тамгыг даруулж, эмчээр үнэн зөв бүрэн бөглүүлсэн байх)
  • Холбогдох шинжилгээ, зураг, амбулаторын карт
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлснийг баталгаажуулж тэмдэглүүлсэн байх)
  • Иргэний үнэмлэх (Хүүхэд бол төрсний гэрчилгээ)
  • Ор дэрний даавуу, усны шаахай, биений алчуур, гэрийн табчик

2. Эрүүл мэндийн даатгалтай иргэд нэг ор хоногт доорх төлбөрийг төлнө. /5-14 хоног/

3. 0-2 хүртлэх насны хүүхэд 1 ор хоногт 8000 төгрөг

4. 12-оос дээш насны хүүхэд том хүний зардалаар сувилуулна. 

5. Төлөөлөгчийн газраас өрөөгөө сонгож мөнгөө төлж болно. Төлөөлөгчийн газар UBH center-н 10 давхарт 1003 тоотод ажлын өдрүүдэд 8-17 цаг хүртэл ажиллана.

 6. Автобус: Даваа, Лхагва, Баасан гарагуудын 07:00 цагаас Тэнгис кино театрын урд байрлах усан оргилуурын урдаас, өдөр бүр 14 цагаас Драгон төвөөс автобус явна. Автобусны билетийг тус сувилалын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар /UBH center-н 10 давхарт 1003 тоотод/ бичнэ.

 Лавлах утас: 9011-5757 ,7711-5858, 9191-3860, 9919-4229, 8083-8089

Өрөөний ангилалЭрүүл мэндийн даатгалтай иргэд (1 ор хоногт, төг)
Том хүн7-12 насны хүүхэд2-7 насны хүүхэд (ор эзлэхгүй)
1,2,5-р байрны үнийн тариф (хаалтан доторх тоо нь 3-р байрны үнэ)
1Люкс700005200030000
22 ортой50000   (45000)40000   (35000)25000   (20000)
33-4 ортой45000   (42000)35000   (30000)20000   (17000)
45-6 ортой43000   (40000)32000   (25000)18000   (16000)
57-8 ортой40000   (35000)30000   (20000)14000   (14000)
5Гэр болон зуны байр400002000014000

Лавлах утас: 7711-5858, 9191-3860, 9919-4229, 8083-8089


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)