Рассел Уэйстбрук багтаа үлдэнэ

“Оклахома сити тандер” багийн лидер Рассел Уэйстбрук багтайгаа шинэ гэрээ үзэглэх болсноо албан ёсоор зарлалаа. Тэрбээр ирэх гурван жилийн хугацаанд 85.7 сая ам.долларын цалин авахаар тохиролцсон байна. Энэ жил 27 настай холбогч эр шинэ гэрээгээр ирэх улиралд 26.5 сая, 2017-18 оны улиралд 28.5 сая, харин гэрээнийхээ сүүлийн жил 30.6 сая “ногоон”-ы хөлс авах юм. Гэхдээ Уэйстбрук ихэнх од тоглогчийн адил сүүлийн гэрээгээ сунгах эсэхээ өөрөө шийдэх эрхтэй аж.

“Тандер”-ын хувьд ямар амлалт өгч, од тоглогчоо авч үлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Тэд Кевин Дюрантыг алдсаны дараа Уэйстбруктэй гэрээгээ сунгах хэлэлцээрт шуурхайлсан. Хэрвээ түүнийг багтаа үлдээж чадахгүй бол солилцоогоор явуулахаар төлөвлөж байлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)