Рапунзелийн синдромтой ЭНЭТХЭГ бүсгүйн ходоодноос 1 кг үс авчээ

Энэтхэг улсад тун ховор өвчтэй нэгэн охины ходоодноос бараг нэг кг үс авчээ. Энэ жил 20 настай, нэрийг нь нууцалсан уг эмэгтэй Рапунзелийн синдром буюу үсээ идэх зуршилтай аж. Түүний гэдэс хүчтэй өвдөх болсноор эмч нар Мумбай хотод яаралтай хагалгаанд оруулсан бөгөөд охины ходоодноос ойролцоогоор 2 поунд буюу 1 кг үс гаргаж авчээ. Өвчтөн хагалгааны өмнөхөн ердөө 29 кг жинтэй байсан бөгөөд Мумбай хотын тус эмнэлгийн түүхэнд ходоодноос үсийг гаргаж авах анхны хагалгаа нь болжээ.

Эмч нар нийтдээ 25 см урт, 11 см өргөнтэй үсийг хагалгаагаар гаргаж авчээ. 

Сонирхуулахад, рапунзелийн синдром гэдэг нь ихэвчлэн өсвөр насны охид, хөвгүүдэд илэрдэг өвчин. Өөрийнхөө үсийг идэх зуршил нь хэтэрснээс хоол шингээх чадваргүй болж, улмаар жин алддаг. Ходоод үсийг шингээж чаддаггүй тул ходоодны хэмжээ нэмэгдэж, улмаар өвдөж эхэлдэг байна. 

Түүнчлэн хэлд ороогүй бяцхан хүүхдүүд өөрийнхөө үс, эсвэл хүүхэлдэйний үс зэргийг идсэнээс болж ходоодонд их хэмжээний үс цугларч, улмаар рапунзелийн синдромд хүргэдэг байж болзошгүй гэж таамагладаг аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)