П.Орхон 2022 он хүртэл ямар ч тэмцээнд оролцохгүй

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2018 оны Азийн наадмын үеэр допингийн дүрэм зөрчсөн нь тогтоогдсон П.Орхоны барилдах эрхийг хассан. Тэрбээр эл шийдвэрийг давж заалдсаныг Спортын арбитрын шүүхээс хэлэлцэж, баталжээ. Азийн олимпын зөвлөлөөс 2018 оны наймдугаар сарын 20-нд авсан сорьцыг Доха дахь Олон улсын допингийн эсрэг агентлагийн баталгаат лабораторид шинжлүүлсэн ч хориотой бодис станозолол илэрсэн. Тус холбооноос П.Орхоны барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 22 хүртэл түдгэлзүүлж, албан ёсоор Азийн наадмын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 кг-ын жинд өрсөлдсөн тамирчдын медалийг дахин хуваарилав.

Алт: Айсулуу Тыныбекова (Киргиз)

Мөнгө: Рисако Каваи (Япон)

Хүрэл: Нгуеn Ти Май Хан (Вьетнам), Им Чон Шим (БНСУ)

П.Орхон “Токио-2020” зуны олимпын наадам, 2021 оны ДАШТ-д оролцох боломжгүй боллоо. Ташрамд дуулгахад, Монголын чөлөөт бөхийн холбоог 20 000 швейцар франкаар торгох шийдвэр гаргасан байна.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)