ПЁНЧАН 2018: Сошилд "ОД" болж буй давхар шилтэй залуу

Пёнчан дахь 2018 оны өвлийн олимпийн эргэн тойронд маш олон хөгжилтэй үйл явдлууд зэрэгцэж үзэгч олныг баясгаж байна. Солонгосчууд яг л телевизийн шоу нэвтрүүлэг, олон ангит кинон дээрх шигээ марзан хүмүүс юм даа гэх бодол ч төрөв. Харин өнөөдөр цэнгэлдэхэд сууж байсан залуу өөр лүү нь камер шилжихийг хармагцаа ганган шилээ тайлтал ард нь бас нэг шил нуугдаж байсныг хэн ч таамаглаагүй юм. Ингээд л тэр энэ өдрийг марзан үйлдлээрээ хөнгөхөн чимчихэв.

Тэрхүү богино бичлэг "БНСУ-ын Үндэсний Спортын хороо"-ны twitter хаягаар цацагдсан бөгөөд тэр даруй 382 мянган хүнд хүржээ.

Харин хэсэгхэн хугацааны дараа сошил хэрэглэгчид "Энэ залууг хэн болохыг мэдмээр байна" хэмээн сэтгэгдэл бичин, түүний дүрс бичлэгийг найзууддаа хуваалцсан байна.

Гэтэл өнөөх марзан залуу Канг-Чан Кам гэдэг 22 настай уран гулгалтын тамирчин болж тааржээ. Тэр хос уран гулгалтын төрөлд Ким Киү-Иүнтэй оролцох гэнэ.

 

A post shared by Alex Kang Chan Kam (@alex_kambam) on

 

A post shared by Alex Kang Chan Kam (@alex_kambam) on

 

A post shared by Alex Kang Chan Kam (@alex_kambam) on


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)