ПУТИН Б.ЕЛЬЦИНИЙГ ДУРСАН САНАЖЭЭ

“Залуу гварди“ хэвлэлийн газар “Суут хүмүүсийн амьдрал (ЖЗЛ)” цувралаараа Борис Минаевын бичсэн Оросын анхны Ерөнхийлөгч Борис Ельциний тухай номыг олны хүртээл болгожээ. “Огонёк” сэтгүүл уг номын нэг бүлэг, Оросын Ерөнхий сайд Владимир Путины бичсэн өмнөх үгийг нийтэлсэн байна.

“Ельциний эрин үе“ номын нэг бүл гийг 1991 оны төрийн эргэлтэд зориулсан, ”Харилцан буудалцааны талаар тодорхой өгүү лэхүй” нэртэй авч, сэтгүүлд “Айж мэгдсэн хүмүүсийн хороо” нэртэй хэвлэжээ. Номын зохиогч, зохиолч, сэтгүүлч, эрчүүдэд зориулсан “Медведь” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Борис Минаев Оросын “Эрх чөлөө” радиод ярилцлага өгсөн байна.

-Номд Ельциний намтрыг эхээс мэндлэхээс нь авахуулаад насан эцэслэх хүртэл нь өгүүлсэн. Тиймээс уг номыг он дарааллын баримтад тулгуурлан бичсэн гэж хэлж болно. Борис Ельциний тухай янз бүрээр, олон хэлээр маш их бичсэн шүү дээ. Би хувьдаа түүний тухай өөрийн үзэл бодлыг номдоо шингээхийг зорьсон. Ингэхэд амаргүй байсан. Мөн ихээхэн сонирхолтой зүйлийн нэг байв.

-Та ямар эх сурвалж ашигласан бэ?

-Ельциний намтрын тухай Америкт хоёр ном байдаг. Гадаадын судлаачдын бичсэн өөр ном ч бий. Мөн асар олон дуртгал байдаг. Гэхдээ туслахууд, засаг захиргааных нь ажилтнууд гээд Ельцинтэй хамт ажиллаж байсан хүмүүсийн бичсэн өгүүллүүдийг эмхэтгэсэн “Ельциний эрин үе” гэдэг ном их тус болсон доо. Тэрхүү эмхтгэлд маш олон баримт, бодит материал байсан. Дээрээс нь мэдээж Наина Иосифовна Ельцина болон түүний охидтой хийсэн ярилцлагыг ашиглалгүй яах вэ.

-Борис Ельциний Оросын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг та хэрхэн үнэлж байна вэ?

- Ельцин бусад улстөрчийн хийж чадахааргүй маш чухал, түүхэн алхам хийсэн агуу удирдагч. Хувь чанар гэвэл эрэлхэг зоригтой, шийдмэг, дотоод хүч чадалтай хүн. Ельциний үед Орос орон маш хүнд, сүйрлийн байдалтай байсан. Гэвч Ельциний эр зоригийн ачаар тэр бүхнийг даван туулж чадсан. Ельцинд янз бүрээр ханддаг. Цаашдаа ч тийм л байх биз. Түүхчид л тухайн цаг үеийн бодит дүр зургийг бүтээж чадах байх. Би энэ бүхнийг ухаарсны үндсэн дээр Оросын түүхэнд Ельциний гүйцэтгэсэн үүрэгт маш нааштай хандсан юм. Владимир Путин номын өмнөх үгэндээ “Оросын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин ямар хүн байсныг тал бүрээс нь үнэлж цэгнэхэд хэцүү.

Түүнийг улайран эсэргүүцэгчдэд ч гэсэн аливаа улстөрчийг шулуун шударга нэгэн болгодог тэрхүү шинж чанар байсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байдаггүй юм” гэж бичжээ. Гэвч тэрбээр Ельциний үеийн улс төрийн өөрчлөлтөд үнэлэлт, дүгнэлт өгөхөөс зайлсхийж, “Өөрчлөлт, шинэчлэлт асар өргөн цар хүрээтэй байсан. Тиймээс тухайн үед Ельцин чухам юу хийсэн талаарх үнэн зөв үнэлэлт, дүгнэлтийг цаг хугацаа л харуулах буй заа” гэсхийгээд өнгөрчээ. Владимир Путин өөрийнх нь хувийн амьдралд Борис Ельциний гүйцэтгэсэн үүргийн талаар ярьж, Кремлийг орхин явсан тэр өдөр Б.Ельцин “Орос орныг хамгаалж яваарай” гэж захисныг номын өмнөх үгэнд зориуд оруулсан байна. “Индем” сангийн ерөнхийл өгч, Борис Ельциний зөвлөх асан Георгий Сатаров шинэ номын талаар мөн сэтгэгдлээ хуваалцжээ.

-Миний уншсан номын жижиг хэсэг үнэхээр амьд болсон байна лээ. Борис Ельциний өөрийнх нь дуртгалыг өргөн олон уншигч лавтайяа сонирхон уншина. -Владимир Путины бичсэн өмнөх үгийн тухайд?

-Борис Николаевичид зү гээр л хүндэтгэл үзүүлсэн бай на лээ. В.Путин Борис Николаевичийн ачаар бусдын нэг адил санамсаргүй байж байгаад төрийн өндөр албанд дэвшсэн хүн шүү дээ.

-Владимир Путин Ельциний үеийн улс төрийн өөрчлөлт, шинэчлэлтэд ямар нэг үнэлэлт, дүгнэлт өгөөгүйг та анзаарав уу?

-В.Путин ерөнхийдөө улс төрийн холбогдолтой хэсгээс хол хөндий байхыг чухалчилсан шиг байна. Энэ нь ч зүйн хэрэг. Яагаад гэвэл Ельциний үеийг Путиныхтай харьцуулах болбол нэг бол Ельциний үеийг магтах, эсвэл муулах болно шүү дээ.

-Номыг “Суут хүмүүсийн амьдрал” цувралаар хэвлэн гаргахад Владимир Путин өмнөх үгийг бичсэн нь танил зүйл гэж Та үзэж байна уу?

-Үгүй, огтхон ч үгүй. Энэ нь Путины байр суурь болон дэглэм өөрчлөгдсөнтэй ямар нэг холбоогүй зүйл гэж бодож байна. Энэ бол Борис Ельциний мэндэлсний ойд зориулсан баярын арга хэмжээний л нэг нь.

-Та Борис Ельциний зөвлөх байсан. Тухайн үед таны хувьд хамгийн чухал нь юу байв?

-Боломж нээгдсэн явдал. Энэ нь ирээдүй рүү ном горимоор замнах боломж байсан юм.

-Оросын олон нийтийн зүгээс эдүгээ Ельциний үед янз бүрээр хандаж байгааг та юу гэж тодорхойлохсон бол?

-Хоёр талтай. Нэг хэсэг нь санаатайгаар гэмээр “Ельциний эмх замбараагүй байдал” гэж зэмлэн буруушааж байна. Нөгөө талаар бодит байдалтай тэмцэх хэцүү. Иргэдэд харьцуулах эрх нь нээлттэй байгаа шүү дээ.

-Энэ ном өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх болов уу, та юу гэж бодож байна вэ?

-Өөрчилнө байх гэж бодож байна. “Ельциний эрин үе” номыг явцуу хүрээний мэргэжилтнүүдэд зориулан бичсэн ч маш олон хүн сонирхон унших байх. Шинэ ном Ельциний талаарх мартагдсан гэмээр дурсамжийг сэргээж, хүмүүс түүнд илүү нааштай ханддаг болох болов уу гэж бодож байна.

-Таны хувьд Борис Ельцин хэн байв?

-Өргөн цар хүрээтэй түүхийн нэгэн зурвас үеийн улс төрийн өвөрмөц бодгаль. Түүнтэй ажиллахад сонирхолтой байсан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)