“Приус”-ыг өндөрлөх аюултай

“Тоёота” компанийн “Приус” автомашин эзэмшигчид машинаа өндөрлөх нь элбэг. Гэтэл Японы инженерүүд эл явдлыг аюултай гэж үзжээ. Пүршээр өндөрлөсөн тохиолдолд автомашины доод эд ангид өөрчлөлт гарахгүй боловч аюулгүйн стандарт алдагдана. Уг машины өндрийн стандартыг үйлдвэрээс гаргахдаа боломжит хэмжээгээр хийсэн байдаг. “Приус” харьцангуй хөнгөн учир хурдтай давхих үед төвөөс зугтах хүч илүү ихэссэнээр аюултай байдал үүсгэдэг. Энэ төрлийн өндөрлөгөөний сул тал үүгээр зогсохгүй амортизаторын ажиллагааг алдагдуулж, салонд дуу оруулдаг байна. Харин дугуйгаар өндөрлөсөн бол хурдны хайрцгийн заалт буруу ажилладаг, мөн бүрэн эргэлт хийх боломжгүй хавирах зэрэг сөрөг нөлөөтэй гэнэ. Түүнчлэн жолооны хүрд түгжигдэх нь бий аж.


Бэлтгэсэн: А.Тайшир


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)