Пост Малоне оны шилдэг дууны эзнээр тодров

Дуу хөгжмийн ертөнц дэх хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох “MTV video music awards” энэ сарын 21-нд АНУ-ын Нью-Йорк хотод боллоо. 35 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын “Оны шилдэг дуу” төрөлд реппер Пост Малоне “Rockstar” дуугаараа шалгарчээ.

Түүнчлэн ёслолын үеэр реппер Пост Малоне домогт “Аэросмит” хамтлагтай хамтран бүх цаг үеийн хит дууны жагсаалтыг тэргүүлдэг “Dream on”-ыг дуулсан нь үзэгчдэд хамгийн их таалагдсан үзүүлбэр байв. Сонирхуулахад, энэ жил “MTV video music awards”-ын оны шилдэг уран бүтээлчээр Камила Кабелло тодорсон. Өдгөө 21 настай тэрээр тус шагнал гардуулах ёслолд “Шилдэг видео клип” төрөлд “Havana” бүтээлээрээ мөн тэргүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)