П.Орхон VII байрт шалгарлаа

Риогийн олимпийн чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдээс 58 кг-д П.Орхон хүч үзлээ. Манай бөх эхний тойрогт Болгарийн Мими Христоватай оноолт таарсан. Барилдааны эхнээс Орхон илүү байж, өрсөлдөгчөө цэвэр дарсан юм. Улмаар шигшээ 16-д ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Валериа Кобловатой оноолт таарч, манай бөх оноогоор  цэвэр ялагдав. Гэхдээ ОХУ-ын бөх сайн барилдсаар финалд хүрсэн тул Орхон дагах барилдаан хийх эрхтэй болсон. Тэрбээр эхлээд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Германы бөх Лиуза Нимештэй хүч үзэж, төвөггүй ялсан. Удаах даваанд Энэтхэгийн Сакши Маликт 12:3-аар дийлдэн тэмцээнээ өндөрлүүлэв. Ийнхүү манай бөх VII байрт шалгарсан юм.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)