Португал улс дахин өр тавихгүй

2008 оны санхүүгийн хямралд  Европын орнуудаас хамгийн их  хохирол амссан орны нэг болох  Португал улс Европын холбоо,  Олон улсын валютын сангийн  78 тэрбум еврогийн тусламжийн  хөтөлбөрөөс энэ сарын 17-нд  гарахаар болжээ. Тус улсын  Ерөнхий сайд Пасуш Коэлью  улс орныхоо эдийн засгийг хөл  дээрээ боссон хэмээгээд “Бид  дахин зээл, тусламж авахгүй. Энэ  нь португалчуудын тусын тулд  гаргасан шийдвэр” гэсэн байна.  Португал улс 1970-аад оноос  хойш тулгарсан санхүү, эдийн  засгийн хамгийн хүнд хямралын  үеэ даван туулж буй. Тус улсын  өрийн хэмжээ сар гаруйхны өмнө  өнгөрсөн найман жилийн хугацаанд  байгаагүй буурсан үзүүлэлттэй  гарсан тул ийнхүү Европын  холбооны тусламжийн хөтөлбөрөөс  гарч байгаа аж. Ирланд улс  өнгөрсөн арванхоёрдугаар сард  дээрх хөтөлбөрөөс татгалзсан евро  бүсийн анхны улс болсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)