Порошенко, Зеленский нар спортын цогцолборт явуулах мэтгэлцээний талаар гэрээ байгуулжээ

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Петр Порошенко болон Владимир Зеленский нарын сонгуулийн штабууд Үндэсний спортын  “Олимпийский” цогцолборт халз мэтгэлцээн явуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ тухай Порошенкогийн төлөөлөгч Олег Медведев мэдэгдэхдээ “Бид цогцолборыг түрээслэх тухай гэрээ байгуулсан. Халз мэтгэлцээн энэ сарын 19-ний орой  болох ёстой. Бид хэдэн цагийн дараа халз мэтгэлцээний дэгийн тухай хэлэлцэх гэж байна” гэжээ. Халз мэтгэлцээн яаж явагдах ёстой талаар хоёр нэр дэвшигчийн штабууд өөр өөр ойлголттой байгаа аж. “Зарим нь сүртэй шоу, тоглолт хэлбэрээр явуулах сонирхолтой бол нөгөө хэсэг нь  ерөнхийлөгчийн эрх мэдлийн тухай асуудлаар утга учиртай бүрэн мэдээлэлтэй маргаан явуулахыг хүсэж байгаа” гэж Медведев тодруулжээ. Урьд өдөр нь Порошенко “Олимпийский” цогцолборт болох мэтгэлцээнийг 19-ний өдрийн 16:00-18:00 цагийн хооронд явуулаад, дараа нь Төв телевизийн сувгаар 19:30 цагт хоёр дахь мэтгэлцээнээ хийх саналыг Земенскийд тавьсан тухай мэдээлсэн. Гэвч өрсөлдөгч нь тур өдрийнхөө 19:00 цагт цогцолбор дахь мэтгэлцээнээ эхлүүлэхийг зорьж байгаа аж.  Украины Ерөнхийдөгчийн сонгуулийн хоёрдугаар шат энэ сарын 21-нд явагдах ёстой.  Сонгуулийн нэгдүгээр үед Зеленский 30,24%-ийн санал авсан бол одоогийн Ерөнхийлөгч Порошенкогийн төлөө сонгогчдын  15,95% саналаа өгчээ.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)