Пол Уокер танихгүй хосод 9000 долларын хос бөгж худалдан авч өгч байжээ

Кайл Упам гэгч залуу 2004 онд найз бүсгүйдээ гэрлэх санал тавихаар сүйн бөгж эрж, найз бүсгүйн хамт Санта Барбарагийн үнэт эдлэлийн дэлгүүрт саатаад байж. Эрэлдээ улайрсан тэрбээр тухайн үед тус дэлгүүрт өөр ямар үйлчлүүлэгчид байсныг ч анзаарах сөхөөгүй байжээ. 

Залуу хосод дэргэд нь байсан залуу очир эрдэнийн шигтгээтэй нэгэн бөгж санал болгосон нь жүжигчин Пол Уокер байж. Кайл сая л нэрт жүжигчнийг таньсан байна. Харамсалтай нь хосод 9000 ам.долларын үнэтэй бөгжийг авах боломж байгаагүй учир дэлгүүрээс юу ч авалгүй харьжээ. Гэхдээ цэргийн албан хаагч Кайл тун удахгүй Ирак явах гэж буйгаа, явахаасаа өмнө найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, сүйн бөгж бэлэглэхээр зорьж буйгаа ч хэлээд амжиж. 

Харин Санта Барбарагийн үнэт эдлэлийн дэлгүүрээс хэдхэн хоногийн дараа Кайл руу утас цохиж, очир эрдэнийн шигтгээтэй бөгжөө ирж авахыг хүсчээ. Төлбөрийг нь нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хэдийнэ хийчихсэн байж. 

Нэрээ нууцалсан эрхмийн талаарх мэдээлэл асуулт хэвээр үлдсэн байна. Харин 2013 онд жүжигчин Пол Уокерийг авто машины осолд орж, нас барахад үнэт эдлэлийн дэлгүүрийн ажилтан бүх нууцыг задалж, нэрээ нууцалсан өглөгч эрхэм Холливудын алдарт жүжигчин Пол Уокер болохыг хосод хэлжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)