Пол Маккартни удахгүй хуримаа хийнэ

Ливерпулийн алдарт дөрвөлийн нэг Пол Маккартни удахгүй хуримаа хийх гэж буйгаа албан ёсоор зарлажээ. Өдгөө 51 настай, Америкийн иргэн Нэнси Шевеллтэй тэрбээр 2007 онд танилцсан аж. Пол, Нэнси нар сүй тавьснаа өнгөрсөн тавдугаар сард нийтэд зарласан билээ. Хосын гэрлэх ёслол “Эбби-Роуд” дуу бичлэгийн студиэс холгүй орших Марилебонд болох гэнэ. Тэд гэр бүлийнхэн, ойр дотнын найз гээд 30 гаруй хүнийг хуримандаа уриад байгаа тухай “Celebrity news” сэтгүүлд мэдээлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)