Польшийн Гданьск хотын амбан захирагчийн амь насанд халджээ

Ням гарагийн  орой Гданьск хотод болж байсан сайн үйлсийн буяны тогололтын үеэр үл таних эр тайзан дээр гарч ирээд хэдэн зуун хүний нүдэн дээр тус  хотын амбан захирагч Павел Адамовичийг хэд хэдэн удаа хутгалж хүндээр шархдуулжээ. Гэмт этгээд тайзан дээрээс  өөрийг нь хууль бусаар яллаж, шоронд тамалж байсан гэж орилжээ. Хэрэгтэн  тус хотын оршин суугч, саяхан шоронгоос гарсан,өдгөө 27 настай залуу аж. Цагдаагийн ажилтан нар гэмт этгээдийг яаж ингэж   амбан захирагчид ойртож чадсныг шалгаж байгаа бөгөөд  урьдчилсан дүгнэлтээр   сэтгүүлчийн үнэмлэх ашигласан байж магадгүй гэнэ.

Амбан захирагч Гданьск хотын Төв эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд цус их алдаж, зүрхэндээ шархдсан тул биеийн байдал нь маш хүнд байгаа аж. 53 настай Андрей Адамович Гданьск хотыг 20 жил захирч байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)