Пикассогийн “Дон Кихот"-ын эх хувилбар олдов уу

Гүржийн урлаг судлаач Лали Лебанидзе алдарт Пабло Пикассогийн “Дон Кихот” зургийн эх хувилбар нь нэгэн тбилисс айлд хадгалагдаж байгаа талаар мэдээлжээ. Тэр айлын өрхийн тэргүүлэгч зургийг хилийн чанад дахь хамаатан нь илгээсэн гээд эх хувь нь биш, хуулбар зураг гэж боддог байснаа ярьсан гэнэ.

Мигель де Сервантесын зохиолын 350 жилийн ойд зориулан “Les lettres francaises” сонинд нийтлүүлэхээр 1955 онд Пикассо уг бүтээлээ зурсан юм байна. Эл зургийн эх хувь нь алдагдсан бөгөөд олсон тухай мэдээлэл одоо хэр нь байхгүй аж. Лали Лебанидзе ямар үндэслэлд тулгуурлан зургийг эх хувь гэж байгаагаа тайлбарлаагүй бөгөөд мэргэжилтнүүдийг урьж, өөрийн таамаглалыг баталгаажуулахаар ажиллаж байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)