“ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ”-ийн нууцлаад байгаа гэрээ энэ биш биз

Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэх нэгэн нууц баримт бичгийг бүтэн жилийн турш хайлаа. Засгийн газрын хэмжээнд хэлэлцдэг, хянадаг, үнэлдэг энэ гэрээнээс болоод Дорнод Монголын алдарт Мэнэнгийн тал Монголынх уу, Хятадынх уу гэдгийг ч ард түмэн мэдэхээ болиод байгаа юм.

БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” ком пани Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэгт үйл ажиллагаа явуулдаг мөртлөө Монголын хууль үйлчилдэггүй, нутгийн малчид байтугай орон нутгийн удирдлагыг ч хүн гэж тоодоггүй, шууд Засгийн газрын хэмжээнд харилцах онцгой эрхтэй хэмээн ярьдаг тул энэ гэрээний эрэлд ийнхүү мордсон юм. Засгийн газраар түрий барин Дорнодод ноёрхлоо бүрэн тог тоо гоод байгаа энэ компанийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Монголын газрын тосны салбар дахь анхны хөрөнгө оруулагч болох “Соко Монгол инк” корпорацитай шууд холбогддог.

Учир нь “Соко Монгол инк” компани анх Дорнод аймгийн Буйрын XXII талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа Монголын Засгийн газрын тогтоолоор “Монгол газрын тос” компанитай 1993 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан онцгой эрх авч, 1998 онд газрын тосны анхны нөөцийг илрүүлэн Ерөнхийлөгч асан П.Очирбат цагаан дээлийнхээ энгэрийг хар алтаар мялааж байсан түүхэн үеийг монголчууд маань санаж буй. Гэвч тухайн үед үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан “Соко Монгол инк” компани БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компанид энэ талбайн тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн юм байна.

Тухайн үеийн зах зээлийн ханшаар нэлээд үнэ хүрсэн энэ “наймаа”-гаар “Соко Монгол инк” компанийн Монголд эдэлж байсан бүх онцгой эрх, Бү тээг дэхүүн хуваах гэрээний хамт энэ компанид автоматаар шилжсэн гэсэн мэдээлэл бий. Тиймээс энэ үнэн бол, “Монгол газрын тос” компани болон “Соко Монгол инк” компанийн 1993 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээ “Петрочайна Дачин Тамсаг”компанид одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа нь энэ гэрээг нууцлах нэгэн шалтгаан байхыг үгүйсгэх аргагүй юм.

Тухайн үед Монгол Улсын төр, засаг гаднын хөрөнгө оруу лагчдыг татахын тулд хамаг л боломжоороо найр тавин, хөхиүлэн дэмжих бодлого баримталж байсан нь “Соко Монгол инк” компанийн Бүтээг дэхүүн хуваах гэрээнээс тов тодорхой харагдахаар байна.

Гэвч тэр үеэс хойш өнгөрсөн 17 жилийн хугацаанд Монголын газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулах сонирхолтой хөрөнгө оруулагчид шил шилээ даран нэмэгдэж, зөвхөн “Петрочайна Дачин Тамсаг” компанийн илрүүлээд байгаа нөөц нь Монгол Улсыг газрын тосны нөөцөөр дэлхийн 97 орноос 36-д жагсааж байна. Энэ нь Монголчууд бидэнд хар алтандаа илүү анхаарал хан дуулж, ач холбогдол өгөх цаг болсныг харуулж байна.

Харамсалтай нь БНМАУ-ын үеийн тэр найрсаг бодлого одоо ч үргэлжилж, 1991 онд бат лагд сан Газрын тосны хууль өнөө хүр тэл хүчин төгөлдөр үйл чилж, 1993 оны газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээний ерөнхий зарчим бараг хэвээрээ мөрдөгдөж байгаа нь XXI зууны эхний арав дахь жилийг үдэж байгаа Монголын эдийн засгийн ашиг сонирхол, ард түмний эрх ашигт хэр нийцэж буй юм бол доо.

Ингээд олныг үл нуршин Монголын газрын тосны салбар дахь Хөрөнгө оруулалтын гэрээ гэж ойлгож болох Бүтээгдэхүүн хуваах гэрээг “Соко Монгол инк” компанитай байгуулснаар жишээ татан хүргэе. Тухайн үеийн “Монгол газрын тос” компанийн Ерөнхий захирал Дообатын Сэнгээ “Соко Монгол инк” корпорацийн Ерөнхийлөгч Эдуард Т.Стори нар Бүтээгдэхүүн хуваах гэрээг 1993 оны гуравдугаар сарын 29-ний өдөр байгуулжээ.

Уншигчдын хувьд 25 зүйл бүхий энэхүү гэрээг бүрэн эхээр нь уншихаас илүүтэй газрын тосны бүтээгдэхүүнийг хоёр тал хэд хэдэн хувиар хуваахаар тохиролцсон нь хамгийн их анхаарал татаж буй гэж бодож байна. Тиймээс гэрээний зарим нэг зүйл, заалтыг онцлон хүргэж тайлбар хийхээр шийдлээ.

Наймдугаар зүйл: Төлбөр ба бүтээгдэхүүн хуваалт

8.1 Төлбөр (роялти) Бүтээгдэхүүний аливаа төлбөр нь ашигт тосны Мон голын хувьцаанд багтах бөгөөд түүнийг МГТ компани Монголын Засгийн газарт төлнө.

8.2 Өртөгт тос

А. Гэрээлэгч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад гарсан өртөг зардлыг нөхөж авах зорилгоор энэхүү 8.2-ын дагуу хуанлийн сар тутам гэрээт түүхий тос (өртөгт тос)-ны 40 хувийг авч зарцуулах эрхтэй. Хуанлийн аль ч сард гэрээлэгчийн авч ашиглах эрхтэй өртөгт тосны 40 хувь нь энэхүү 8.2-т заасны дагуу тухайн үед нөхөж аваагүй гэрээлэгчийн нийт зардалтай үнэ өртгийн хувьд тэнцэх гэрээт түүхий тосны хэмжээтэй адил байна.

Гэхдээ гэрээлэгч нь хуанлийн сар бүрийн гэрээт бүх түүхий тос нийт хэмжээний 40 хувиас илүү өртөгт тос авах эрхгүй. Түүнчлэн гэрээлэгчийн нөхөж аваагүй үлдсэн бүх өртөг зардал нь дараа дараагийн хуанлийн саруудад бүрэн нөхөж дуустал шилжин тооцогдож байна.

8.3 Ашигт тос

А. Хуанлийн сард ноогдох өртөгт тосны нийт хэмжээг хасаад үлдсэн бүх гэрээт түүхий тос (хуваах тосны үйлдвэрлэл)-ийг МГТ компани болон гэрээлэгчийн хооронд тухайн хуанлийн сарын хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээнд тулгуурлан дор заасан хувьд харьцуулан хуваана. Үүнд: 1.Хуанлийн сарын хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 50 мянган баррелиас бага байвал:

Монголын Засгийн га зарт 35%, гэрээлэгчид 65% ногдоно.

2. Хуанлийн сарын хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 50 001 баррелиас 100 000 хүртэл баррель хүрсэн байвал,

Монголын Засгийн газарт 50%, гэрээлэгчид 50% ногдоно.

3. Хуанлийн сарын хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 100 001 баррелиас их байвал,

Монголын Засгийн газарт 60%, гэрээлэгчид 40 % ногдоно гэжээ.

Хэрэв энэ Гэрээ зарим нэр бүхий компанид өнөө хүртэл мөрдөгдөж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол Оюутолгой, Тавантолгойгоос авах орлогоо тооцож, тархиа шаналгаж буй Засгийн газарт санаандгүй байхад нь нэлээд хэмжээний ашиг ногдох боломж бүрджээ.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ ний дагуу газрын тосны үр ашигтай нээлт зарлаж, үйлд вэрлэлийн олборлолт эхлүүлсэн “Петрочайна Дачин Там саг” ХХК нь 2010 онд 420 мян. тонн буюу 2,4 сая баррель, оргил үедээ буюу 2013 оноос 1,23 сая тонн буюу 9,2 сая баррель түүхий тос Тосон Уул-XIX, Тамсаг-XXI тал байнуудаас олборлохоор тө лөв лөсөн. Зөвхөн энэ онд олбор лохоор тооцсон 2,4 сая баррелийг дунджаар нь тооц вол “Петрочайна Дачин Тамсаг” компани өдөрт 200 мянган баррель газрын тос олборлох тооцоо гарч байх юм.

Энэ нь дээрх гэрээний 8. 3 дахь заалтын гуравт Монголын Засгийн газарт 60 %, гэрээлэгчид 40 % ногдоно гэсэн заалттай нийцжээ. Гэхдээ энэ хүү гэрээний “найрсаг “заалтуудад гэрээлэгчийн өртөг зардлыг нөхөхөд зориулан олборлосон тосных нь 40 хувийг “бэлэглэх” хэтэрхий өглөгч гэмээр нэг заалт бий. Үүнийгээ өртөгт тос хэмээн тодорхойлсон байх бөгөөд олборлосон нийт тосны үлдсэн 60 хувийг нь манай талтай ашигт тос хэмээн тооцож дээр заасан хувь хэмжээгээрээ хуваах юм байна. Мөн бас нэгэн хачирхалтай заалт байгаа нь орлогын орлон төлөгдөх тат вар гэсэн нэр томьёо.

10 дугаар зүйлийн А-д “МГТ компани нь гэрээлэгчийн тат вар ногдох орлогод ног дуулсан гэрээлэгчийн орлон төлөх татварыг гэрээлэгчийн өмнөөс төлөх үүрэг хүлээж, тийнхүү төлж барагдуулна. Гэрээлэгчийн өмнөөс МГТ компанийн төлсөн орлон төлөх татварыг энэхүү 10.4 болон Хавсралт Д-ийн дагуу газрын тосны үйл ажиллагаанаас гэрээлэгчийн олсон орлого гэж үзнэ” гэж заасан байх юм.

Үүнээс ойлговол Гэрээлэгч гэх нөгөө тал зарцуулсан өртөг зардлаа олборлосон тосныхоо 40 хувиар нөхөхийн зэрэгцээ Мон гол Улсад төлөх ёстой тат вараа ч орлого хэлбэрээр тооцон аваад харин манай “муу” Газрын тосны газар бүх татвараа өөрсдөө төлдөг юм биш үү. Ямар ч байсан “Соко Монгол инк” компанитай байгуулсан 1993 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээнд энэ мэт дэндүү найрсаг бас өглөгч заалтууд нэлээд олон байна. Тэр бүрийг дурдахад сонины зай талбай хүрэлцэхгүй тул анхаарал татсанаас нь ийнхүү онцлов. Газрын тосны газар болон “Петрочайна Дачин Тамсаг” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээг бүтэн жилийн турш амь шигээ нууцалж, үхэн хатан хамгаалаад байсны цаана энэ бүх найрсаг заалтууд нуугдаж байна уу.

Энэ оны эхээр тус компани тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх тухай асуудал нэлээд эрчимтэй яригдаж байсан. Гэтэл хоёр орны Засгийн газрын хэмжээнд хүрээд нам дарагдсан. Үүнээс ч өмнө Сангийн сайд, ХЗДХ-ийн сайд, Гадаад хэргийн сайд, Үйлдвэр худалдааны сайд, ЗТАЖ-ын сайдын 2007 оны зургадугаар сарын 5-ны өдрийн хамтарсан тушаал, 2008 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн Сангийн сайд, Үйлдвэр худалдааны сайдын хамтарсан тушаал гарч ажлын хэсгүүдийг байгуулж байсан. Гэтэл мөн л өнөөдрийг хүртэл таг чиг болсоор, үйл ажиллагаа нь үргэлжилсээр байгаа нь Дорнод Монголын тал дахь газрын тос “Петрочайна Дачин Тамсаг” компанийн биш БНХАУ-ын Засгийн газрын хэмжээнд онцгой эрхийг бий болгочихсон юм биш биз.

Манай орны хэмжээнд газрын тосны олборлолтыг “Петрочайна Дачин Тамсаг”) ХХК, “Доншен Газрын тос (Монгол)” гэх БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтай хоёрхон компани гүйцэтгэж байгаа нь ч анхаарал татахгүй байхын аргагүй. ЭБЭХЯ болон Газрын тосны газрын мэдээлснээр Дорнод, Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дээр газрын тосны хайгуул судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 10 гаруй компанитай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахыг Зас гийн газар зөвшөөрөөд байгаа.

Гэхдээ энэ гэрээнд нэлээд хэдэн өөрчлөлт оруулсан гэх боловч ерөнхий зарчим 1993 оныхоор хэвээр байгааг албаны хүн хэлсэн. Алт, зэс, нүүрс, уран хүртэл ард түмэнд нээлттэй гэрээгээр ашиглагдаж байгаа. Харин газрын тосныхон яагаад Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ нууцлаад байгаа юм бол. 1991 оны Засгийн газрын тогтоол болон 1993 оны Бүтээг дэхүүн хуваах гэрээгээр Газрын тосны газар бие даасан онцгой эрх эдэлдэг.

Тиймдээ ч газрын тостой холбоотой бүх хөрөнгө оруулалт, ашиг, орлого, тат вар, урамшуулал гээд хэдэн тэрбумаар хэмжигдэх их мөнгө энэ байгууллагад эргэлддэг. Энэ нь гэрээг нууцлах, олон нийтэд ил тод байлгахгүй байх нэг шалтгаан болдгийг үгүйсгэх аргагүй юм.

Тиймдээ ч уншигч та бүхэн анзаарсан бол сүүлийн үед Ашигт малтмалын газар, Газрын тосны газар гэх төрийн агентлагууд хэдэн жилийн өмнөх “Эрдэнэт” үйлдвэр шиг улс төрийн намуу дын гол бялуу, саалийн үнээ болж, энэ агентлагийн даргын суудал сайдынхаас илүү үнэд хүрсэн нь агентлагтаа байна уу, нууц гэрээнүүдэд нуугдаж байна уу. Бүтэн жилийн турш Газрын тосны газар болон “Петрочайна Дачин Тамсаг” компанийн нууцалсан “Бүтээг дэхүүн хуваах гэрээ” нь 1993 оныхоор хэвээр үргэлжилж байгаа юм биш биз.

ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН КОМПАНИУД

1. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин
Тамсаг” компани Тосон Уул-XIX, Тамсаг-XXI, Буйр-XXII гурван
талбайд,
2. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен Газрын
тос” компани Цагаан Элс-XIII болон Зүүнбаян-XIY хайгуулын
талбайн зарим хэсэгт буюу 1997 гэрээт талбайд,
3. Канадын хөрөнгө оруулалттай “Шэйман” ХХК
хайгуулын Нялга-XVI талбайд,
4. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна Голден Сий
Петролиум” ХХК хайгуулын Тариач-XV талбайд,
5. Кеймэн арлуудад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай
“Петро Матад” ХХК хайгуулын Матад-XХ талбайд,
6. Швейцарын хөрөнгө оруулалттай “DWM Petroleum
AG” компани Цагаан Элс–XIII, Зүүнбаян-XIV талбай,
7. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Зон Хэн Юү Тан”
ХХК-иуд Галба-XI талбайд.
8. “Эн Пи Ай” ХХК -“Хөх нуур-XXVIII” талбайд
9. “Сентрал азиан петролеум корпорэйшн лимитед”
ХХК “Богд –IV”, “Онги-V” талбайд
10. “М Си Эс холдинг” ХХК “Борзон -VII” талбайд
11. “Сансар геологи хайгуул” ХХК “Төхөм –X хойд”
болон “Цайдам -XXVI” талбайд
12. “Магнай трейд” ХХК Баянтvмэнгийн 17-р талбайд
Эдгээр талбайгаас Засгийн газарт ногдох бvтээгдэхүүний
хувь хэмжээг өдрийн гарцаас хамааран дунджаар 42.5-65 хүртэл
байхаар гэрээнд заажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)