Пентагоны тэргүүн ажлаа өгч магадгүй


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай үзэл бодол таарахгүй байгаа учир АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис ажлаа өгч магадгүй байгаа талаар BBC мэдээллээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн өгүүлснээр “Эргэн тойрон дахь бүх хүнийг өөртөө талтай байлгахыг хүсдэг Трамп Батлан хамгаалахын сайд өөрийг нь дэмжиж ажиллана гэдэгт эргэлзэх болсон” хэмээжээ. Харин өөр эх сурвалжийн хэлснээр Трампын түргэн зан, улс төрийн хэт дуулайнтай мэдэгдлүүдэд сэтгэл дундуур байх болсон гэжээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)