
АНУ-ын пентагонд пүрэв гаригийн орой нэгэн этгээд хоёр цагдаа руу гал нээн шархдуулжээ. Пентагоны газар доорхи орцоор орж яваад шалгуулахдаа халаасандаа гараа хийн буу гаргаж цагдаа нар руу гал нээсэн байна. Шархадсан хоёр цагдаа даруй эмнэлэгт хүргэгдсэн аж. Сэжигтэн 36 настай Жон Патрик нэртэй залуу байсныг мэргэжилтнүүд олж тогтоожээ. Холбооны Мөрдөх Товчооныхан уг хэргийг 9/11 тэй холбоотой байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ.