Пеле олимпын нээлтэд оролцохгүй

Хөлбөмбөгийн “Хаан” гэгддэг Бразилын домог Пеле нутагтаа болох олимпын нээлтэд оролцохгүй. Энэ жил 75 настай Пеле эрүүл мэндийн шалтгаанаар ийм шийдвэр гаргасан байна. Хөлбөмбөгийн ДАШТ-д гурван удаа түрүүлж, эх орондоо ихэд хүндлэгдсэн түүнийг “Маракана” цэнгэлдэхэд олимпын бамбарыг асаах гол хүн гэж таамаглаж байлаа.

Пеле AP мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа “Биеийн байдал маань намайг олимпын нээлтэд оролцох боломж өгсөнгүй. Маш олон хагалгаа хийлгэж, эмнэлэгтэй удаан зууралдаж байгаа тул ачаалал авахыг хүсэхгүй байна” гэж ярьжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)