П.Даш: Нэр төрөө сэргээлгэхээр прокурор, АТГ-т хандсан

АТГ-ын Мөрдөн шалгах хэдтсийнхэн нэг хэсэг төрийн өндөр алба хашиж байсан Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр, ОБЕГ-ын дарга асан П.Даш, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Улсын нөөцийн дарга асан Л.Алтангэрэл нар ыг эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, улсад их хэм жээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгасан.

Гурван шатны шүүхээр асуудлыг шийдсний дараа дээрх ал бан тушаалтнуудыг 2009 оны Өршөөлийн хуульд хам руулсан юм. Эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт татагдсан эд гээр хүмүүсээс ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш “Би гэмт хэрэг үйлдээгүй. Надад холбоотой асуудлыг хэ рэг сэх гүй болгож өг” гэж эсэргүүцэн, холбогдох газарт хүсэлт гар гаад жил гаруй болж байна. Түүний асуудал шийдэгдсэн эсэхийг тодрууллаа.

-Та нэр төрөө сэргээлгэх хүсэлтээ аль байгуул лагад гаргасан юм бэ. Их удаж байгаа санагдах юм?

-Тийм ээ, удаж байна. Прокурор болон АТГ-т гомдол гаргасан. Би гэмт хэрэг үйлдээгүй учир тэдний оноосон зэ мийг хүлээж авах боломжгүй. Тиймээс ч нэр төрөө сэргээлгэх асуудлыг тавиад байгаа.

-Таны тавьсан хүсэлтийг хэзээ шийдэх юм бол?

-Энэ долоо хоногт асуудлыг шийдэх байх.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)