Пауэрлифтингийн ахмадын ДАШТ-д гурван тамирчин оролцоно

Эстонийн Таллине хотод пауэрлифтингийн ахмадын ДАШТ энэ сарын 3-нд эхэллээ. Тэмцээнд манай улсаас 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт С.Энхбат, 105 кг-д Д.Өлзий-Орших, +120 кг-д Л.Жаргалсайхан нар оролцохоор өчигдөр хилийн дээс алхав. Мөн Узбекистаны нийслэл Ташкент хотод хэвтээ шахалтын Азийн АШТ энэ сарын 14-20-нд болох бөгөөд тус тэмцээнд манай улсаас 83 кг-д Б.Гансүх, 105 кг-д А.Нямдорж, Л.Бархасбаатар, -120 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Б.Чимэдцэрэн, Т.Эрдэнэхүү, +120 кг-д Азийн аварга Д.Анхбаяр нар хүч үзэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)