Парисын Дарь эхийн сүм шатжээ


Франц улсын түүхэн дурсгалт барилгын нэг  Нотр Дам буюу Парисын дарь эхийн сүм өчигдөр түймэрт автжээ. 13-р зуунд баригдсан сүм Францын төдийгүй хүн төрөлхтний үнэт өв соёлын нэг юм. 2013 онд Францчууд эл түүхэн барилгын 850 жилийн ойг ёслол төгөлдөр тэмэдэглэсэн билээ.  Сүмийн модон орой болон дээвэр бүрэн шатаж нурж харин  гол чулуун байгууламжууд нь одоохондоо бүтэн үлджээ. Тухайн бүс нутгийн цагаар оройн 18:50 цагт эхэлсэн түймэрийг гал сөнөөгчид одоо ч бүрэн унтрааж чадахгүй байна. Парис хотын цагдаагийн төлөөлөгчийн сэтгүүлчдэд  өгсөн мэдэгдлээр бол галыг ойрын хугацаанд унтрааж дийлэхгүй гэжээ.  Түймэр сүм дотор явагдаж байсан  сэргээн засварлах ажилаас шалтгаалсан байж магадагүй аж. Түймрийн газар Францын Ерөнхийлөгч Эмманжуль Макрон ирсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)