Паралимпийн хүрэл медальт Болормаагийн Ууганхүү 3 өрөө байрны түлхүүр гардан авлаа

УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, Нутгийн зөвлөлийн гишүүдийн хамт 2016 оны 10 сарын 12-ны өдөр Бразилын Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан паралимпийн XV наадмаас жудо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн нутгийн хүү Болормаагийн Ууганхүүд "Sunshine Village" хороололд ээж болон гэр бүлийнх нь хамт урьж, шинэ гурван өрөө байрны түлхүүрийг гардууллаа. 
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон нутгийн зөвлөлийн хамт олон Б.Ууганхүүдээ цаашдын амьдралд нь аз жаргал эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсч, мөн дараагийн спортын тэмцээн уралдаануудад өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)