Парагвай улсад дэнгү тахал дэлгэрсэнтэй холбогдуулан онц байдал зарлажээ

Парагвай улсын парламентын доод танхим дэнгү тахал дэгдсэнтэй холбогдуулан тус улсад онцгой байдал тогтоох хуулийн төслийн баталжээ. Энэ тухай тус парламентын хэвлэлийн албанаас мэдээлэв. " Парламентын ээлжит бус хуралдаанаар Депутатууд танхимаас " Дэнгэ тахлын эсрэг тэмцэхийн тул Бүгд Найрамдах Парагвай улсын нийт нутаг дэвсгэрт онц байдал зарлах тухай хуулийн төслийг батлав. Хууль хүчин төгөлдөр үргэлжлэх хугацаа 90 хоног байна" гэж баримт бичигт дурджээ. Өмнө нь нийслэл Асунсьон хотод онц байдал тогтоогоод байжээ. Дэнгү (dengue) тахал гэдэг нь бол халуун дулаан орны бүс нутагт илүү тархдаг вирусийн халдварт өвчин юм. Түүний шинж тэмдэг нь өндөр халуурах, дотор муухайрах, биеэр юм туурах, нуруу толгойгоор хүчтэй өвдөх зэрэг аж. Харин хүндэрсэн тохиолдолд хүн дотуур цус алдаж нас бардаг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)