П.Анужин: А.Эрдэнэбат өөрийнхөө хүүхдүүдээс гадна өчнөөн хүүхдийн сайн эцэг

Монголд хөрөнгө оруулалт татах нэрийдлээр БНХАУ-ын томоохон том бизнесменийг хууран мэхэлсэн хэмээх нэр зүүгээд буй “Live energy" уул уурхайн компанийн захирал А.Эрдэнэбат хэд хоногийн өмнө энэхүү мэдээлэлд хариу мэдэгдэл хийсэн. Энэ үеэр тэрбээр Д.Дагвадорж аварга Хятадын бизнесмен Хуан Ёу Лунтай хамтран өөрийг нь залилж, гүтгэн доромжилж байгаа хэмээн мэдэгдсэн юм.

А.Эрдэнэбат "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг санаачлагч П.Анужингийн экс нөхөр бөгөөд тэрбээр салсан нөхөр, хүүхдүүдийнхээ эцгийн талд байгаа гэдгээ олон нийтийн сүлжээгээр зарлаад байна.

П.Анужин өөрийн фэйсбүүк хуудаснаа "Ангийн минь анд, алаг үрсийн минь эцэг А.Эрдэнэбат хийж бүтээж яваагийнхаа төлөө хэлүүлж, хэлмэгдэж яваа эр хүн. Мөн л хэвлэлээр элдвээрээ гүтгүүлж, нэг л айхтар зальхай, бүтэхгүй мэт нэр түүнд зохион байгуулалттай зүүлгэсэн. Бидэнд үг, хов хөөж ирээгүй ижил "алдаа" байжээ.

Эр улс байна даа болох бээз хэмээн уужуухан алхсаар өдий хүрсэнийг нь мэдэх хүн нь би байна.

Өөрийн насанд ахадсан гэмээр төслүүдийг босгож, гадаадын хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагаас олон сая доллорын хөрөнгө оруулалтыг эх орныхоо эдийн засагт татаж, өчнөөн хүнийг ажлын байр, амьдралтай нь залгуулж яваа ажилч залуу! Анхны охиноо төрөхөд бидний эхлүүлж байсан хүүхдийн асран хамгаалах төвийг хэн ч дурсаж байгаагүй! Бид ч түүнийг олон нийтэд өөрсдийгөө сурталчилах хэрэгсэл болгож байгаагүй! Төвийн маань анхны хүүхэд өнөө жил Японд төгсөөд ирлээ! А.Эрдэнэбат өөрийнхөө хүүхдүүдээс гадна өчнөөн хүүхдийн сайн эцэг!

Улс төрийн тогтворгүй байдал, гацааж цуцаахын хатуу хөтүүг ясандаа тултал үзэж яваа түүнийхээ төлөө үг дуугарахгүй байж чадсангүй ээ! Улаа эргэтэл гадныхантай уулзаж, нойроо хасан, зугаа цэнгэл, залуу насаа ч умартан хөдөлмөрлөн өндийсөн 70-аад оны сайн төлөөлөл, сайн ааваар би бахархаж явдаг!" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)