“Палестинчуудын ч, израилчуудын ч сэтгэл зовниж байна”

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “Хэрвээ Израил Улс Палестины газар нутгийн хэсгийг хүчээр өөртөө нэгтгэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл тус хоёр орны харилцаа тасрах болно” хэмээн дээрх байгууллагын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд үг хэлэхдээ мэдэгдлээ. “Би Израилын Засгийн газрыг энэ төлөвлөгөөнөөсөө татгалзахыг уриалж байна. Хэрвээ Йордан голын баруун эргийг хүчээр эзэлбэл энэ нь олон улсын эрхийн томоохон зөрчил болно. Энэ санаархал нь палестинчууд, израилчууд, бусад улс орны иргэдийн сэтгэлийг зовоож байна” хэмээн тэрбээр хэллээ.

Израилын Ерөнхий сайдаар дахин сонгогдсон Биньямин Нетаньяху өнгөрсөн тавдугаар сард тангараг өргөхийн өмнө Йордан голын хөндий, баруун эргийг авах цаг болсон. Холбоотнууд зөвшөөрч буй тул ажиллагааг долдугаар сард явуулна хэмээн мэдэгдсэн юм.

Бэлтгэсэн: Р.Жаргал