Палеонтологичид 50 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

Монгол улсад үндэсний палеонтологийн эрдэм шинжилгээний байгууллага үүсч, хөгжсөний 50 жилийн ой тохиож байна. Ойн баярын үеэр “Монголын палеонтологи ба стратиграфи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Палеонтологийн төвд зохиолоо.

Нээлтэд Монгол улсын Шинжлэх ухааны Академи, ОХУ-ын ШУА, БШУЯ, ССАЖЯ болон их дээд сургуулиудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм.

Хурлыг нээж ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал, доктор Х.Цогтбаатар “Манай эрдэмтэн судлаачид дэлхийн түвшинд судалгаа шинжилгээнийхээ ажлыг гүйцэтгэх болж, тэдний олон жилийн нөр их хөдөлмөрийн дүнд Монгол орны эртний амьтан ургамлын олдворын сан хөмрөг бүрдэж, тэдгээрийг олон улсад танилцуулж, улс орноо сурталчилж байна. Судалдаг зүйл нь хэдэн арван сая жилээр тоологддог ч суурь салбар нь хэдхэн арван жил болсон шинжлэх ухааны харьцангуй шинэвтэр салбарыг Монгол оронд хөгжүүлэхэд гар бие оролцож буй Монголын палеонтологийн үе үеийн эрдэмтэн судлаачид, сонирхогчид, дэмжигчдэд баярын мэнд хүргэе” хэмээлээ.

М.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)