Пакистанд хэт халсан нь олон хүний аминд хүрэв

Пакистаны нийслэл Карачи хотод агаарын температур 44 градус хүрч, хэт халж байгаагийн улмаас сүүлийн гурав хоногт 65 хүн амьсгал хураасан тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Дийлэнх нь тус хотын ядуу дүүргүүдийн оршин суугч болох энэ хүмүүсийн цогцос шарил хадгалах газруудад байгаа бөгөөд зүрхний шигдээсээр хорвоог орхисон болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Хэт халалт нь цахилгааныг тасалдаг үе болон мусульманчууд өдрийн турш юм идэхгүй, уухгүй байх ёстой, ариун Рамадан сартай давхацсаныг тус агентлаг тэмдэглэжээ. Дашрамд хэлэхэд, 2015 онд хэт халалт Карачи хотын 1300 гаруй хүний аминд хүрсэн билээ. Тэр үед шарил хадгалах газрууд ачааллаа дийлэхгүй, цогцсуудыг гудамжинд байлгахад хүрч байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)