Пакистанд дөнгөж төрсөн хүүхдийг үхсэн гэж хэлээд худалддаг гэмт бүлэглэлийг саатуулжээ

Пакистаны цагдаагийн газар дөнгөж төрсөн нярай хүүхдийг амьгүй төрсөн хэмээн итгүүлж, эцэг эхээс нь салгаад худалддаг гэмт хэргийн бүлэглэл байгааг илрүүлжээ. Харамсалтай нь энэ төрлийн гэмт хэрэгт эмнэлэгийн ажилтнууд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Пакистанд хүүхэд наймаалах гэмт хэрэг их гардаг. Тэд эцэг эхээс нь салгасан хүүхдийг 650-2850 "ногоон"-оор зардаг болохыг нь тогтоосон байна.

Энэ хэргийн талаар хэд хэдэн эцэг эх гомдол мэдүүлсэн тул цагдаагийн байгууллагаас шалгалт явуулах болжээ. Зарим эхчүүд эрүүл саруул хүүхэд төрүүлсэн, ойролцоогоор цаг орчмын дараа таны хүүхэд нас барчихлаа гэсэн хариу сонсдог гэж мэдүүлжээ. Энэ хэрэгт сэжиглэж таван эмэгтэй, хоёр эрэгтэйг саатуулсан байна. Тэдний дотор сувилагч, хүүхэдгүй гэр бүлийг зуучилдаг хоёр эрүүл мэндийн байгууллагын ажилтан байгаа аж. 

Цагдаагийнхан гэмт бүлэглэлийг есөн хүүхэд зарсан гэж үзэж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)