О.Доржпагма: Улсын хэмжээнд 398 мянган хүнийг томуугийн вакцинд хамрууллаа

Улирлын томуугийн дархлаажуулах ажил улсын хэмжээнд аравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Энэ жил өмнөх жилүүдээс гурав дахин их хүн тун вакцин оруулж ирэн, дархлаажуулалтыг явуулж байна. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалт 78.9 хувьтай явж байгаа бөгөөд 55 гаруй мянган хүн вакцин хийлгэх хүсэлтээ гаргаж, үүний дагуу  100 мянган хүн тун вакцин нэмж захиалжээ. 

Томуу өвчнөөс урьдчилсан сэргийлэх дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам дараах мэдээлэл өглөө. 

Тэрбээр, Дархлаажуулалтын вакцин хийлгэх хүсэлт тавьсан байгууллага, хамт олон, иргэдийн тоо нэмэгдсээр байна. Аравдугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд 398 мянган хүнийг томуугийн вакцинд хамрууллаа. Нийлүүлэлтийн вакцины 70 гаруй хувийг бага насны хүүхдүүдэд зориулсан.  

Нийслэлд томуугийн халдварт хамгийн өртөмхий зургаан сартайгаас есөн насны хүүхдүүдийг эхний ээлжинд дархлаажуулалтад хамруулж дуусаж байгаа учраас нэмж 10-13 насны хүүхдийг дархлаажуулж эхэллээ. Аймгуудад 2-5 насны хүүхдүүдийг томуугийн дархлаажуулалтад хамруулж байна. Мөн зорилтот бүлгийнхнийг дархлаажуулах ажил дуусах шатандаа орсон учир вакцин хийлгээгүй иргэдийг идэвхтэй хамрагдах хэрэгтэй" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)