О.Баасанхүү: Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувиар далимдуулж НЭГ их наядыг хулгайлсан

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 12:00 цагт намын төв байран дээр эхэллээ. Гишүүдээс манай сурвалжлах баг тодруулга авч хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Миний бие энэ жилийн сонгуульд Орхон аймгаас нэр дэвших хүсэлтээ өгсөн байгаа. 

Эрх мэдэлтэй хүмүүстэй муудах нь зөв байдаг. Би АН-ын даргатай байтугай МАН-ын даргатай ч хэрэлддэг. ЖДҮ-чдийг гаргаснаас болж би дөрвөн жил эрх баригчидтай ганцаараа тэмцлээ. Сөрөг хүчний хувьд бүх хүмүүстэй сөргөлдөөд байгаа биш зарчим л ярьдаг. 

Эрдэнэтийн 49 хувийн хүмүүсийг шоронд хийх хэрэгтэй. 49 хувиар далимдуулж нэг их наяд төгрөгийн хулгайг Л.Оюун-Эрдэнэ нарын хүмүүс хийчихсэн байгаа. Баримтыг удахгүй гаргаж тавина. Нэг өдрийн дотор 9,8 тэрбум төгрөгийн худалдан авалтыг тендергүй хийсэн. Эрдэнэтэд онц байдал зарласны дараа тавдугаар сарын 11-нд нэг өдрийн дотор компаниудад 9,8 тэрбум төгрөгийг хувиарлаж шахаа хийсэн" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)