О.Баасанхүү АН-ын зөвлөлд нэгдэнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэн, хамтран ажиллах хүсэлтээ хүргүүлэхээр болсон тухайгаа цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр "Өнөөдөр Ардчилсан намын бүлэгт нэгдэж хамтран ажиллах тухай хүсэлт хүргүүлнэ. Учир нь үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой" хэмээн бичжээ.

Зарим хэвлэлээр түүнийг АН-д элсэнэ хэмээн бичжээ. Гэвч тэрбээр АН-д элсэхгүй бөгөөд зөвлөлтэй нь хамтран ажиллах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)