“ОЮУТОЛГОЙ” 182 МЯНГАН ТОНН БАЯЖМАЛ БОРЛУУЛЖЭЭ

“Оюутолгой”-н 66 хувийг нь эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” тус компанийн хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланг танилцууллаа. “Turquoise hill resources”-ийн гүйцэтгэх захирал Жефф Тигесен “Оюутолгой”-н үйлдвэрлэлийн үзүүлэлт өмнө нь тооцож байсны дагуу гарсан. Тавдугаар сард үйлдвэрт таван өдөр засвар, үйлчилгээ хийж, үйл ажиллагаагаа зогсоосон нь баяжуулсан хүдрийн хэмжээнд нөлөөлсөн” гэжээ. 

“Оюутолгой” компанийн нийт олборлосон хүдэр дээрх хугацаанд нэгдүгээр улирлынхаас 3.5 хувиар өссөн бол зэс, алтны үйлдвэрлэл ойролцоо түвшинд байжээ. Харин зэсийн агууламж буурснаас шалтгаалж борлуулалт нь 5.6 хувиар багассан аж. Тодруулбал, борлуулсан баяжмалын хэмжээ нь 182 мянган тоннд хүрсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр улиралд дээрх дүн 190.2, 2016 оны дөрөвдүгээр улиралд 182 мянган тонн байсан юм. Тус компани хоёрдугаар улиралд 171 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Нэгдүгээр улиралд дээрх дүн 176 мянган тоннд хүрч байсан юм. Баяжмалын зэсийн дундаж агуулга 21.8 хувь (нэгдүгээр улиралд 21.6 хувь байсан) болжээ. “Оюутолгой” компани энэ онд 130-160 мянган тонн баяжмал дахь зэс, 100-140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх тооцоотой байгаа билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)