“Оюутолгой” төсөлд шаардлагатай санхүүжилт 1.4 хүртэлх тэрбум ам.доллароор буурах боломжтой гэж тооцжээ

“Оюутолгой” төслийн санхүүжилттэй холбоотой асуудлаар “Turquoise hill resources” компани “Rio tinto”-той тогтмол хэлэлцдэг. Энэ явцын талаарх шинэчилсэн мэдээллийг өчигдөр цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа. Тодруулбал, тэд дээрх төслийн санхүүжүүлэгч нартай хамтран зээлийг дахин ангилахаар болжээ. Ингэснээр “Оюутолгой” төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хэмээн төсөөлж буй санхүүжилтийг 1.4 хүртэлх тэрбум ам.доллароор бууруулах боломжтой гэж тооцож байгаа аж. Энэ нь улс төрийн эрсдэлийг багасгахад нөлөөтэй хэмээн үзэж буйгаа дурджээ. “Turquoise hill resources” болон “Rio tinto” хамтран нэмэлт 500 сая ам.долларын санхүүжилт босгохоор төлөвлөсөн байна. Тэд “Оюутолгой” төсөлд санхүүжилт олгосон зээлдэгч нараас цөөнийг нь сонгон, нэмж авах нь. Хэрэв шаардлага гарвал “Turquoise hill resources” нэмж хувьцаа арилжихаар талууд тохиролцжээ. Ташрамд дурдахад, “Оюутолгой”-н 66 хувийг “Turquoise hill resources” эзэмшдэг билээ. Тэгвэл “Turquoise hill resources” компанийн хувьцааны дийлэнх буюу 50.8 хувийг “Rio tinto” групп эзэмшдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)