Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад 1.3 тэрбум ам.доллар зарцуулах нь

“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” энэ оны санхүүгийн төлөвөө танилцууллаа. Оюутолгойн ил уурхай дахь үйл ажиллагааны хөрөнгийн зардал 150-180 сая, гүний уурхайн бүтээн байгуулалтынх 1.3-1.4 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй аж. 

Далд уурхайн хөндлөн нэвтрэлт энэ хугацаанд 15-16 км “ахих” нь. Өмнө нь мэдээлж байсанчлан “Оюутолгой” компани 2019 онд 125-155 мянган тонн баяжмал дахь зэс, 180-220 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх таамаг нь хэвээр гэнэ. 

Эргэн сануулахад, хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтад тулгарч буй зарим хүндрэл, чулуулгийн нөхцөл байдлаас шалтгаалж 2021 оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ гэж байсан гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл гуравдугаар улирал болж хойшлох магадлалтайг өнгөрсөн аравдугаар сард мэдээлж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)