Оюутны 70 мянгыг зогсоож, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд шинээр оюутан элсүүлэхгүй

УИХ-ын ээлжит долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд үндэслэн үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойллоо.  

Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд Засгийн газар улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ амьдралыг эрс сайжруулахыг гол зорилтоо болгосон байна. Мөн төрийн албыг чадавхижуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, ил тод нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлжээ. Үүгээр зогсохгүй 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах аж.

Ингэснээр: 

  1. Хүүхдийн мөнгийг 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд олгоно 
  2. Оюутны 70 мянган төгрөгийн урамшууллыг олгохоо зогсооно
  3. Оюутнууд автобусныхаа мөнгөний талыг өөрсдөө төлнө 
  4. 2016-2019 онд гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (96)