Оюутнууд Э.Бат-Үүлийг үүрэгт ажлаасаа огцрохыг шаардав

Монголын оюутны холбооноос оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч, үгүй бол Нийслэлийн засаг дарга бөгаад Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцрохыг шаардаж  өнөөдөр Чингисийн талбай дээр өлсгөлөн зарлалаа.

Тэд нийслэлийн удирдлагууд оюутнуудыг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болгож, хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчин нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор олон мянган оюутнуудыг хохироож байна гэсэн юм.

Энэ талаар МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр“1995 оноос хойш эрдэм боловсрол эзэмшиж байгаа оюутнуудаа дэмжиж тэдгээрийг сургуульдаа саадгүй очдог байлгахын тулд хууль баталсан. Энэ жил 113 мянган оюутныг үнэгүй зорчуулахаар болж 64 мянган оюутан смарт картаа захиалж, журманд заасан эрхийн үнэмлэхийг олгосон.Гэтэл нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор өнөөдрийг хүртэл оюутнууд энэ үнэмлэхээрээ зорчиж чадахгүй байна” гэсэн юм. Нийтийн тээврийн богиносгосон эргэлтээр оюутнууд гурван буудал яваад л сургууль руугаа алхах, эсвэл өөрөө мөнгө төлөхөөс аргагүй байдалтай байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүсч байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)