Оюутнууд сургалтын төлбөртөө санаа зоволгүйгээр хүссэн мэргэжлээ эзэмших бүрэн боломжтой

Өмнө нь оюутнууд банкаар дамжуулан хамтран зээлдэгч, барьцаа, хүүтэйгээр зээл авч байсан бол 2018 оноос эл байдал үгүй болсон. Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч, барьцаа шаардлагагүй Боловсролын зээлийн сангийн зээл шууд авах боломж бүрдсэн юм. Оюутнууд бакалавр, магистр, докторын зээлд хамрагдаж болох бөгөөд ЭЕШ-ийн оноо 600 болон түүнээс дээш, суралцагч бол 2.8 буюу түүнээс дээш голч дүнтэй байх, магистр, доктор бол боловсролын гэрчилгээний голч дүн 3.2 байвал Оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой.

Оюутнууд сургуулийн албандаа зээл авах хүсэлтээ гаргахдаа иргэний үнэмлэхний хуулбар, зээл хүссэн өргөдөл, ЭЕШ-ын онооны хуулбар, сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, тухайн улиралд тусгаж байгаа хичээлийн жилийн баталгаажуулсан жагсаалт, ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ бүрдүүлэх юм. Оюутны хүсэлтийг сургууль харгалзан, анхан шатны шалгаруулалтыг хийж Боловсролын зээлийн санд дамжуулна. Зээл авсан оюутнууд сургуулийн үндсэн төлбөрийг их, дээд сургууль төгссөнөөс хойш 6 жил хүртэлх хугацаанд эргэн төлөх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)