Оюутнуудад зориулагдсан шалгалтыг 11 настай хүү амжилттай өгчээ

Японы 11 настай хүү Хирото Такахаши дээд сургуулийн оюутнуудыг шалгадаг математикийн тестийг бүгдийг нь амжилттай гүйцэтгэж, томчуудад зориулагдсан шалгалтыг давсан хамгийн залуу хүнээр тодорлоо. Өмнөх дээд амжилтын эзэн нь 13 настай хүү байжээ.

Такахаши Токио хотод амьдардаг бөгөөд өгдөө 5-р ангид сурч байна. Тэрбээр гурван жилийн өмнө 3D пазлыг сонирхож эхлэхдээ математикийн хичээлд дуртай болжээ. Тиймээс дээд сургуулийн оюутнуудын зориулагдсан үндэсний хэмжээний  дээрх шалгалтыг өгөхөөр таван настайгаасаа бэлдэж эхэлжээ. Ингээд долоон настайдаа 11-р ангийнхны оролцдог 3-р түвшингийн шалгалтыг амжилттай өгч, дараа жил нь хоёрдугаар түвшинг давснаар түвшин тус бүрийг давсан  хамгийн залуу шалгуулагчаар тодорсон байна.

Ингээд математикийн алгоритм болон функцийн мэдлэгийг дээд хэмжээнд шалгадаг нэгдүгээр түвшний шалгалтыг өгсөн нь энэ аж. Сонирхолтой нь, тус шалгалтыг өгсөн оюутнуудын дөнгөж 9.4% нь л амжилттай давжээ.  “Сугаку кэнтэй” хэмээх тус тест нь нийт 14 түвшинтай байдаг байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)