"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2014 оноос "Оюутан цэрэг" хөтөлбөрийг жил бүр тасралтгүй явуулж ирлээ. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр оюутан залуус цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдан цэргийн албыг богино хугацаанд хаах боломжийг бүрдүүлж буй. 

Энэ жилийн "Оюутан цэрэг" хөтөлбөрт сайн дураараа алба хаах хүсэлтэй оюутан залуусыг харьяа дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб дээр 2019 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 07-ны өдрийг хүртэл бүртгэх аж.

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлд

  • Их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны (курсын) оюутнууд /2.8-аас дээш голч дүнтэй/
  • 18 нас нас хүрсэн оюутан
  • Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу бие бялдар, эрүүл мэндийн үзлэгт хамруулан сонгон шалгаруулна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан, залуус дараах бичиг баримт бүртгүүлнэ.

  1. Иргэний үнэмлэх
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Оюутны үнэмлэх
  4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /Сүүлийн нэг жил даатгал төлөгдсөн байх/
  5. Сургуулийн тодорхойлолт /”Оюутан цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
  6. Сурлагын дүнгийн хүснэгт /гол дүн 2.8аас дээш байх/
  7. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл зэрэг баримт бичиг бүрдүүлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)