“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлж эхлээд зургаан жил болж байгаа бөгөөд одоогоор 5000 гаруй оюутнууд уг хөтөлбөрт хамрагдаад байна.

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн сургалтанд хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлж буй. 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар“Оюутан-цэрэг” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталж байсан юм. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр "Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээлийг хоёр кредит, 96 цагаар сонгож судлуулдаг бөгөөд  шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн "Цэргийн тусгай бэлтгэл" сургалтад хамруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)