"Оюутан цагдаа" хөтөлбөр зургаа дахь жилдээ хэрэгжинэ

Нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг зургаа дахь жилдээ 2019 оны зургаадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.

Энэ нь жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

“Оюутан цагдаа” нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана. Өнгөрсөн онд тус арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил 44.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.   

Тус арга хэмжээнд зөв боловсон харилцаатай, гадаад хэлний мэдлэгтэй их, дээд сургуулийн оюутнуудыг тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл Монголын Оюутны Холбоонд бүртгэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)