Оюутан цагдаа нар албаа дуусгалаа


Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хѳтѳлбѳрийн хүрээнд Нийслэл хотод аялал, жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан гадаадын иргэд жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зѳрчлѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг 6 дахь жилдээ амжилттай зохиож, хаалтын өдөрлөгөө хийлээ.

Уг арга хэмжээнд тус газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ш.Батболд, Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцож бусдыгаа манлайлан ажилласан оюутан залуусыг шагнаж урамшууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)